HOME russia Представление

Приветствие 인쇄

Мэндчилгээ

Ансан хотын олон түүх соёлыг дэмжих төвийн интернэт хуудсанд айлчилж буй та

бүхэндээ чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлэе.

Олон соёлт нийгэмийг хүлээн авч буй бидний нийгэм нь, хэл яриа, арьсны өнгө

зэрэг ялгааг хүмүүнлэг өгөөмөр сэтгэлээр хүлээн авах нь зүйтэй гэсэн орчин үеийн

сэтгэлгээнд оршин тогтнож буй билээ.

Ансан хот нь гадаад иргэд, хамгийн их төвлөрсөн бүс нутаг бөгөөд олон орны

онцгой содон түүх соёл суурьшин амьдарч буй хот юм.

Ансан хотод суурьшин амьдарч буй гадаад иргэд нь аж ахуй үйлдвэрүүдэд ажиллаж буй нь бүс нутгийн нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж буй билээ.

Ансан хотоос гадаад иргэдийг аюулгүй тайван оршин суун зорисон зорилгодоо хүрхэд нь туслах зорилгоор солонгос хэлний хичээл, орчуулга хийж өгөх, эмнэлэгийн болон хуулийн зөвөлгөө олгох, амьдралд хэрэгтэй зөвөлгөө олгох, түүх соёлтой танилцуулах хөтөлбөрт хамруулах зэрэг олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ.

Ансан хотын иргэд болон гадаад иргэд хоорондоо эвсэг зохицон амьдрах орчинг бүрдүүлэхэд олон соёлт иргэдийг дэмжих төвөөс нэгэн гүүр зам болон олон соёлт нийгмийн үйл ажиллагаа өргөжин дэвшихийг ерөөе.

Ансан хотын олон түүх соёлыг дэмжих төвийн дарга 이창우